Д.Пагмадулам бол XX зууны эхэн үеийн нийгэм, улс төрийн амьдралд Монгол эмэгтэйчүүдийн дуу хоолойг идэвхтэй төлөөлж явсан эмэгтэй.
Тэр 1924 оны Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж, БНМАУ-ын Улсын Бага хурал анхлан байгуулагдахад гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Мөн түүний бусад эмэгтэйчүүдийн хамт үүсгэн байгуулж, тэргүүлэн ажиллаж байсан “Бүсгүйчүүдийн тасаг” бол Монголд төдийгүй Азийн улс орнуудад байгуулагдсан анхны эмэгтэйчүүдийн байгууллага байв.
Хэдийгээр түүнд улс төрийн албанд удаан зүтгэх боломж олдоогүй ч өөрийн ажиллаж байх хугацаандаа тэр “Бүсгүйчүүдийн сургууль” байгуулалцах, эмэгтэйчүүдийн анхны сэтгүүлийг эрхлэн гаргах зэргээр эмэгтэйчүүдэд боловсрол олгох, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө тууштай зүтгэж томоохон ахиц дэвшлийг авчирч чадсан юм.
Санжмятавын Нинжбадгар бол Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг анхлан хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн судлаач.
1946 онд Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж, үргэлжлүүлэн Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд суралцаад эргэн ирэхдээ тэр Монголд одон орон судлалын төв байгуулах том зорилготой иржээ.
Эргэж ирээд Шинжлэх ухааны академид ажиллахын зэрэгцээ 6 жилийн турш өөрийн төлөвлөгөөг танилцуулж болох хүн бүхэнд уйгагүй танилцуулж, тайлбарласаар байв. Тууштай зүтгэсэн энэ зорилго нь 1956 онд биеллээ олж, засгийн газраас шийдвэр гаргаж, “Одон орон, газар хөдлөл судлалын станц”-ыг байгуулах ажлыг түүнд хариуцуулсан байна.
Ингээд тэр өнөөдрийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн суурийг тавих, орчин үеийн шинжилгээ судалгааны тоног төхөөрөмжийг Монголд авчрах зэрэг чухал ажлыг гардан гүйцэтгэж, өөрийн шимтэж дурласан шинжлэх ухааныг дэлгэрүүлэх боломжийг өөрийн гараар бүтээн олон жилийн турш энэ салбарт хичээл зүтгэлээ зориулан ажилласан юм.
Будын Надя бол Монголын агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын тэргүүнд явсан эмэгтэйчүүдийн нэг.
Тэр 1936 оны наадмаар 21 настайдаа нисэж яваа онгоцноос шүхрээр буух үзүүлбэр үзүүлж, нисэх техниктэй танилцаад удаагүй Монголчуудад зориг зүрхээрээ гайхагдаж байв. Нисэх хүчинд ажиллах хүсэл эрмэлзэл, зориг хатуужлаа ингэж батлан харуулсан нь Надяд нисгэгч мэргэжлээр элсэн суралцах боломжийг авчирчээ.
Ингээд 1938 онд нисэх сургуулиа амжилттай төгсөж, Монголын хамгийн анхны 3 эмэгтэй нисгэгчийн нэг болсон Надя хожим нь мөн анхны нислэгийн хөдөлгөөний удирдагч (1957) болсон төдийгүй нисэхийн сургуульд агаарын онол болон агаарын буудлагын багшаар ажиллаж салбарын залгамж халааг бэлдэхэд чухаль хувь нэмэр оруулсан байна.
Мөн түүний хэрхэн шүхрээр ниссэн, хэрхэн нисгэгч болсон тухайгаа сонин хэвлэлд бичиж нийтлүүлдэг байсан нь олон охид эмэгтэйчүүдэд эргэлзэж эмээх зүйлгүйгээр хүссэн мэргэжлээ эзэмших итгэл зориг төрүүлдэг байв.
Вандан-Ишийн Ичинхорлоо бага залуу наснаасаа орчин цагийн анагаах ухааныг хөгжүүлэх ажлыг тэргүүлж явсан нь түүнийг олон зүйлд анхдагч болгожээ.
Тэр бол манай улсын түүхэн дэх анхны мэс засалч, анхны донор, анхны мэс заслын багш, анагаах ухааны анхны доктор бөгөөд Шинжлэх ухааны академийн анхны сурвалжлагч гишүүдийн нэг, анхны эмэгтэй профессор. Асрагчаас эхлээд дэлхийн анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөх нээлт хийсэн эрдэмтэн болох хүртэл ажиллахдаа тэр 80 орчим ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 50 шахам жил АУДСургуульд багшилж, үе үеийн мэс засалчдыг бэлтгэж байжээ.
Э.Оюун Монголын орчин үеийн уран зохиол болон театрын урлагийг хөгжүүлэхэд жүжигчин, орчуулагч, найруулагч, зохиолч, эрдэмтэн гээд олон талын авьяас чадвар, шаргуу хөдөлмөрөөрөө чухал хувь нэмэр оруулсан хүн.
Ажиллах хугацаандаа тэр бие даан 17, бусадтай хамтран 10-аад жүжгийн зохиол, 11 уран зохиолын ном болон театрын урлагийн сурах бичиг, 5 дуурь болон балетын цомнол бичиж, 127 концерт, 10 орчим жүжгийг бие дааж болон бусадтай хамтран найруулсан юм.
Мөн тэр манай анхны эмэгтэй орчуулагч бөгөөд Д.Дефогийн “Робинзон Крузо” роман, Оросын алдарт “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй” УСК, В.Шекспир, Н.Гоголь, М.Шолохов нарын жүжгүүд болон өөр олон сонгодгуудтай Монголчууд түүний орчуулгаар л анхлан танилцаж байлаа.
Должингийн Дэмбэрэл Монголын бүх тамирчдын дундаас дэлхийн аваргын алтан медалийг хамгийн анх удаа эх орондоо авчирч монголчуудын спортын амжилтыг нэг шат ахиулсан нь бусад тамирчдад итгэл найдвар, үлгэр жишээ болсон чухал үйл явдал болсон юм.
Гутлын үйлдвэрт ажиллахын хажуугаар чөлөө заваараа байт харваагаар хичээллэх болсон Д.Дэмбэрэл долоон жилийн уйгагүй бэлтгэлийн үр дүнд 1971 онд Их Британид зохиогдсон байт харваан ДАШТ-д оролцон түрүүлж, дэлхийн аварга тамирчин болж байжээ.
Д.Дэмбэрэл хожим өөрийнх нь хэлснээр “чадвал өөрийгөө орлуулсан хүн үлдээх, эс чадлаа гэхэд улсын шигшээ багт сайн тамирчин бэлтгэх” зорилго тавин байт харваан багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Өнөөдөр харин түүний зорилго биелж Монголчууд байт харваан төрлөөр тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.
Гунгаажавын Батсүх бол Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах арга зүйг хөгжүүлэх, үе үеийн багш нарыг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч.
1926 онд “улс орны хөгжилд нэн шаардлагатай эрдэм боловсрол эзэмшиж ирэх” даалгавар авсан анхны 35 оюутны нэг болж алс холын Герман орныг зорихдоо Гунгаажавын Батсүх 15-хан настай байлаа. Эргэж ирээд тэр Гэгээрлийн яаманд сайн дураар ажиллахын зэрэгцээ өөрийн хүсэл сонирхлыг дагаж газарзүйн шинжлэх ухаанд шамдсаар хорин настайдаа “Газрын зүй” сурах бичиг зохиосон нь Монгол Улсад энэ салбарын анхны сурах бичгүүдийн нэг төдийгүй Монгол хүүхдүүдийн соёл, сэтгэлгээний онцлогт тохируулан газарзүйн боловсролыг олгох аргачлалын үндэс болжээ.
Тэр боловсролын салбарт 50 гаруй жил ажиллах хугацаандаа 100 гаруй бүтээлийн зохиогч, хамтран зохиогч, орчуулагч, редактораар ажиллаж, мөн ЕБС-ийн заах арга зүйг хөгжүүлэх, үе үеийн багш нарыг бэлтгэх ажилд онцгой чухал хувь нэмэр оруулсан юм.
Лувсанданзангийн Идэр бол Монголд төдийгүй дэлхий дахинд хүний эрх, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож явсан Монгол эмэгтэй.
Тэр 1977 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцыг боловсруулах НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж, 1979 онд уг конвенцыг батлуулалахад чухал хувь нэмэр оруулж байв. Түүнчлэн уг конвенцын хэрэгжилтийг хангах зорилготой НҮБ-ын хороог байгуулахад олон улсын дипломатчид мөн л дуу нэгтэйгээр Монгол Улсын дипломатч Л.Идэрийг анхны даргаар нь сонгож, 1982-1986 оны хооронд түүнээр удирдуулж байжээ.
Л.Идэр олон жилийн турш эх орондоо төдийгүй дэлхийн түвшинд өөр олон хариуцлагатай алба хашиж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох үйлсэд оролцон Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хэмээх дипломат албаны дээд цолыг хүртсэн манай анхны эмэгтэй болжээ.
Эмэгтэйчүүдийн ололт амжилтыг хамтдаа тэмдэглэх өдөр
Энэ өдөр хичээл зүтгэл, зорилго мөрөөдлөөрөө өөрсдийн цаг үеэс түрүүлж алхсан онцгой эмэгтэйчүүдийн үйл хэргийг алдаршуулах санаачилгыг
Юнител групп эхлүүлж байна.
Амьдардаг хотын маань гудамж талбайн нэрс бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг, түүх соёлын илэрхийлэл болж байдаг.
Тийм ч учраас бид түүхэн хүмүүсийнхээ нэрийг хотынхоо гудамж талбайд өгч, ололт амжилт, үлгэр дуурайллыг нь үе дамжуулан алдаршуулдаг.
Эмэгтэйчүүдийн ололт амжилтыг хамтдаа
тэмдэглэх өдөр
Энэ өдөр хичээл зүтгэл, зорилго мөрөөдлөөрөө өөрсдийн цаг үеэс түрүүлж алхсан онцгой эмэгтэйчүүдийн үйл хэргийг алдаршуулах санаачилгыг Юнител групп эхлүүлж байна.
Эх сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар
Ололт амжилтаараа онцгойрсон эмэгтэйчүүд бидний түүхэнд байгаагүй гэж үү?
МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН, УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН
Д.Пагмадулам бол XX зууны эхэн үеийн нийгэм, улс төрийн амьдралд Монгол эмэгтэйчүүдийн дуу хоолойг идэвхтэй төлөөлж явсан эмэгтэй.
Тэр 1924 оны Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж, БНМАУ-ын Улсын Бага хурал анхлан байгуулагдахад гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Мөн түүний бусад эмэгтэйчүүдийн хамт үүсгэн байгуулж, тэргүүлэн ажиллаж байсан “Бүсгүйчүүдийн тасаг” бол Монголд төдийгүй Азийн улс орнуудад байгуулагдсан анхны эмэгтэйчүүдийн байгууллага байв.
Хэдийгээр түүнд улс төрийн албанд удаан зүтгэх боломж олдоогүй ч өөрийн ажиллаж байх хугацаандаа тэр “Бүсгүйчүүдийн сургууль” байгуулалцах, эмэгтэйчүүдийн анхны сэтгүүлийг эрхлэн гаргах зэргээр эмэгтэйчүүдэд боловсрол олгох, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө тууштай зүтгэж томоохон ахиц дэвшлийг авчирч чадсан юм.
Монголын анхны одон ОРОНЧ
Санжмятавын Нинжбадгар бол Монгол улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг анхлан хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн судлаач.
1946 онд Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж, үргэлжлүүлэн Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд суралцаад эргэн ирэхдээ тэр Монголд одон орон судлалын төв байгуулах том зорилготой иржээ.
Эргэж ирээд Шинжлэх ухааны академид ажиллахын зэрэгцээ 6 жилийн турш өөрийн төлөвлөгөөг танилцуулж болох хүн бүхэнд уйгагүй танилцуулж, тайлбарласаар байв. Тууштай зүтгэсэн энэ зорилго нь 1956 онд биеллээ олж, засгийн газраас шийдвэр гаргаж, “Одон орон, газар хөдлөл судлалын станц”-ыг байгуулах ажлыг түүнд хариуцуулсан байна.
Ингээд тэр өнөөдрийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн суурийг тавих, орчин үеийн шинжилгээ судалгааны тоног төхөөрөмжийг Монголд авчрах зэрэг чухал ажлыг гардан гүйцэтгэж, өөрийн шимтэж дурласан шинжлэх ухааныг дэлгэрүүлэх боломжийг өөрийн гараар бүтээн олон жилийн турш энэ салбарт хичээл зүтгэлээ зориулан ажилласан юм.
МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ НИСГЭГЧ
Будын Надя бол Монголын агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын тэргүүнд явсан эмэгтэйчүүдийн нэг.
Тэр 1936 оны наадмаар 21 настайдаа нисэж яваа онгоцноос шүхрээр буух үзүүлбэр үзүүлж, нисэх техниктэй танилцаад удаагүй Монголчуудад зориг зүрхээрээ гайхагдаж байв. Нисэх хүчинд ажиллах хүсэл эрмэлзэл, зориг хатуужлаа ингэж батлан харуулсан нь Надяд нисгэгч мэргэжлээр элсэн суралцах боломжийг авчирчээ.
Ингээд 1938 онд нисэх сургуулиа амжилттай төгсөж, Монголын хамгийн анхны 3 эмэгтэй нисгэгчийн нэг болсон Надя хожим нь мөн анхны нислэгийн хөдөлгөөний удирдагч (1957) болсон төдийгүй нисэхийн сургуульд агаарын онол болон агаарын буудлагын багшаар ажиллаж салбарын залгамж халааг бэлдэхэд чухаль хувь нэмэр оруулсан байна.
Мөн түүний хэрхэн шүхрээр ниссэн, хэрхэн нисгэгч болсон тухайгаа сонин хэвлэлд бичиж нийтлүүлдэг байсан нь олон охид эмэгтэйчүүдэд эргэлзэж эмээх зүйлгүйгээр хүссэн мэргэжлээ эзэмших итгэл зориг төрүүлдэг байв.
МОНГОЛЫН АНХНЫ МЭС ЗАСАЛЧ
Вандан-Ишийн Ичинхорлоо бага залуу наснаасаа орчин цагийн анагаах ухааныг хөгжүүлэх ажлыг тэргүүлж явсан нь түүнийг олон зүйлд анхдагч болгожээ. Тэр бол манай улсын түүхэн дэх анхны мэс засалч, анхны донор, анхны мэс заслын багш, анагаах ухааны анхны доктор бөгөөд Шинжлэх ухааны академийн анхны сурвалжлагч гишүүдийн нэг, анхны эмэгтэй профессор.
Асрагчаас эхлээд дэлхийн анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөх нээлт хийсэн эрдэмтэн болох хүртэл ажиллахдаа тэр 80 орчим ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 50 шахам жил АУДСургуульд багшилж, үе үеийн мэс засалчдыг бэлтгэж байжээ.
ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ, ЭРДЭМТЭН, ОРЧУУЛАГЧ
Э.Оюун Монголын орчин үеийн уран зохиол болон театрын урлагийг хөгжүүлэхэд жүжигчин, орчуулагч, найруулагч, зохиолч, эрдэмтэн гээд олон талын авьяас чадвар, шаргуу хөдөлмөрөөрөө чухал хувь нэмэр оруулсан хүн.
Ажиллах хугацаандаа тэр бие даан 17, бусадтай хамтран 10-аад жүжгийн зохиол, 11 уран зохиолын ном болон театрын урлагийн сурах бичиг, 5 дуурь болон балетын цомнол бичиж, 127 концерт, 10 орчим жүжгийг бие дааж болон бусадтай хамтран найруулсан юм.
Мөн тэр манай анхны эмэгтэй орчуулагч бөгөөд Д.Дефогийн “Робинзон Крузо” роман, Оросын алдарт “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй” УСК, В.Шекспир, Н.Гоголь, М.Шолохов нарын жүжгүүд болон өөр олон сонгодгуудтай Монголчууд түүний орчуулгаар л анхлан танилцаж байлаа.
ДЭЛХИЙН АВАРГын алтан медаль хүртсэн АНХНЫ монгол ТАМИРЧИН
Должингийн Дэмбэрэл Монголын бүх тамирчдын дундаас дэлхийн аваргын алтан медалийг хамгийн анх удаа эх орондоо авчирч монголчуудын спортын амжилтыг нэг шат ахиулсан нь бусад тамирчдад итгэл найдвар, үлгэр жишээ болсон чухал үйл явдал болсон юм.
Гутлын үйлдвэрт ажиллахын хажуугаар чөлөө заваараа байт харваагаар хичээллэх болсон Д.Дэмбэрэл долоон жилийн уйгагүй бэлтгэлийн үр дүнд 1971 онд Их Британид зохиогдсон байт харваан ДАШТ-д оролцон түрүүлж, дэлхийн аварга тамирчин болж байжээ.
Д.Дэмбэрэл хожим өөрийнх нь хэлснээр “чадвал өөрийгөө орлуулсан хүн үлдээх, эс чадлаа гэхэд улсын шигшээ багт сайн тамирчин бэлтгэх” зорилго тавин байт харваан багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Өнөөдөр харин түүний зорилго биелж Монголчууд байт харваан төрлөөр тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.
МОНГОЛЫН АНХНЫ АРДЫН БАГШ
Гунгаажавын Батсүх бол Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах арга зүйг хөгжүүлэх, үе үеийн багш нарыг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч.
1926 онд “улс орны хөгжилд нэн шаардлагатай эрдэм боловсрол эзэмшиж ирэх” даалгавар авсан анхны 35 оюутны нэг болж алс холын Герман орныг зорихдоо Гунгаажавын Батсүх 15-хан настай байлаа.
Эргэж ирээд тэр Гэгээрлийн яаманд сайн дураар ажиллахын зэрэгцээ өөрийн хүсэл сонирхлыг дагаж газарзүйн шинжлэх ухаанд шамдсаар хорин настайдаа “Газрын зүй” сурах бичиг зохиосон нь Монгол Улсад энэ салбарын анхны сурах бичгүүдийн нэг төдийгүй Монгол хүүхдүүдийн соёл, сэтгэлгээний онцлогт тохируулан газарзүйн боловсролыг олгох аргачлалын үндэс болжээ.
Тэр боловсролын салбарт 50 гаруй жил ажиллах хугацаандаа 100 гаруй бүтээлийн зохиогч, хамтран зохиогч, орчуулагч, редактораар ажиллаж, мөн ЕБС-ийн заах арга зүйг хөгжүүлэх, үе үеийн багш нарыг бэлтгэх ажилд онцгой чухал хувь нэмэр оруулсан юм.
ДИПЛОМАТЧ, ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗҮТГЭЛТЭН
Лувсанданзангийн Идэр бол Монголд төдийгүй дэлхий дахинд хүний эрх, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож явсан Монгол эмэгтэй.
Тэр 1977 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцыг боловсруулах НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж, 1979 онд уг конвенцыг батлуулалахад чухал хувь нэмэр оруулж байв. Түүнчлэн уг конвенцын хэрэгжилтийг хангах зорилготой НҮБ-ын хороог байгуулахад олон улсын дипломатчид мөн л дуу нэгтэйгээр Монгол Улсын дипломатч Л.Идэрийг анхны даргаар нь сонгож, 1982-1986 оны хооронд түүнээр удирдуулж байжээ.
Л.Идэр олон жилийн турш эх орондоо төдийгүй дэлхийн түвшинд өөр олон хариуцлагатай алба хашиж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох үйлсэд оролцон Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хэмээх дипломат албаны дээд цолыг хүртсэн манай анхны эмэгтэй болжээ.
ХАМТДАА ТҮРҮҮЛЖ АЛХАНА гэдэг бол Юнителийн хэрэглэгчдэдээ өгсөн амлалт төдийгүй илүү гэрэлтэй ирээдүйг технологийн дэвшил, инновацийн хүчээр ХАМТДАА бүтээх тэмүүллийн илэрхийлэл. Бидний ХАМТДАА гэдэг үг хэн бүхэнд хамаатай. Бид цаашид боломжийг хүн бүрд хүргэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэх болно.